Сэтгэгдэл 0
2025-2026 оны хичээлийн жил өндөрлөж, сурагчдын амралт ирэх сарын 15-наас эхэлнэ. ЕБС-ийн сурагчид гуравдугаар улиралд 9 долоо хоног хичээллэнэ. Улмаар гуравдугаар улирлын сүүлийн долоо хоногт анги дэвших болон улсын шалгалтууд эхлэх хуваарьтай байна.
Зургаадугаар сарын 8-12-нд сурагчид анги дэвших шалгалтаа өгч, жилийн эцсийн дүнг гаргаж, ирэх сарын 15-наас сурагчдын зуны амралт эхэлнэ. Ташрамд дурдахад энэ хичээлийн жилд I-V анги 34 долоо хоног, VI-IX анги 35 долоо хоног, Х-ХII анги 36 долоо хоног тус, тус хичээллэхээр хуваарь батлагдсан юм.




Админ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.