Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр “Газар ба хүн төвт өдөр” сэдвийн хүрээнд үргэлжилж байна.
Энэ өдрийн хэлэлцүүлгүүд газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг зөвхөн байгаль орчны хүрээнд бус хүний амьжиргаа, бэлчээр ба мал аж ахуй, хүнсний аюулгүй байдал, орон нутгийн иргэдийн оролцоо, жендэрийн тэгш байдал, залуучууд болон уугуул иргэдийн эрхтэй уялдуулан авч үзэж буйгаараа онцлог юм.
Өнөөдрийн хөтөлбөрт бэлчээрийн нөхөн сэргээлт, малчдын сайн сайхан байдал, Монголын бэлчээрийн тэсвэржилтийн туршлага, нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалт зэрэг асуудал багтжээ.
Мөн орон нутгийн болон уугуул иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэй малчдын манлайлал, залуучуудын газар ашиглалт, амьжиргаатай холбоотой асуудлыг тусгай хэлэлцүүлгүүдээр авч үзнэ.
Ийнхүү COP17-ын өнөөдрийн хөтөлбөр нь газрын доройтлыг бууруулах бодлогыг малчид, орон нутгийн иргэдийн амьжиргаа, эрх, оролцоотой шууд холбон хэлэлцэхэд төвлөрч байна.


Админ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.