Сэтгэгдэл 0
Улс төрийн бужигнаан Булган аймгаас тасрахгүй бололтой. Энэ оны 3 сард намын даргаар сонгогдоод дөнгөж хагас жилийн нүүрийг үзэж буй Булган аймгийн Ардчилсан намын дарга Г.Ганбаатар хуурамч дипломтой гэсэн “баримт” гарч иржээ.
Булган аймгийн төрийн албаны зөвлөлд иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Г.Ганбаатарын төгссөн гэх ШУТИС-аас лавлагаа авахад түүний ажилд орохдоо ашигласан дипломын дугаар дээр Б овогтой А гэх төгсөгчийн нэр байсан байна. Г.Ганбаатар нь бичиг баримт хуурамчаар үйлдэхдээ 2008 онд ШУТИС-ийг 3.2 голчтой “онцлох” дипломтой төгссөн хүний нэр дээрх дипломыг ашигласан байжээ.
Энэхүү хуурамч дипломыг ашиглан:

-УБТЗ
-Нийслэлийн ЖДҮ газар
-Булган аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга
-Булган аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга
-“Булган Мээж” ОНӨХХК-ий захирал
-Булган аймгийн Ардчилсан намын дарга зэрэг албан тушаалуудад 18 жилийн турш ажилласан байна.

Ийм төрлийн гэмт хэрэг Хөвсгөл аймагт гарч төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шүүхийн тогтоол гарснаар нэгэн багш амиа хорлох дээрээ тулж байв.
Эрүүгийн хариуцлага хүлээх энэ гэмт хэргийг үйлдсэн Г.Ганбаатарт ойролцоогоор 200 орчим сая төгрөгний төрөөс авсан цалингаа буцаан төлөх үүргийг хуулийн байгууллага ногдуулах магадлалтай.
Хэрэв тэгвэл шүүхийн тогтоолын дагуу Г.Ганбаатар нь эрүүгийн хариуцлага хүлээсэн өдрөөс эхлэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс татагдах нь байна. Ингэснээр Булганы АН төлөөлөгч биш, хуурамч дипломтой даргатай үлдэх үү гэдэг асуулт гарч ирнэ.
Г.Ганбаатар нь “Булган Мээж” ОНӨХХК-ий захиралаар ажиллах байхдаа 1.3 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил гаргасан хэргээр ажлаасаа халагдаад байгаа. Түүний энэ хэргийн тодруулахад АТГ-д шалгуулж байгаа юм байна.
Хуурамч диплом ашигласантай холбоотой хуулийн заалтуудыг танилцуулбал:
Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.6 заалтад "ажилтан ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон" бол ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж болно гэж заасан.
Энэ нь ажилтны буруутай үйлдлийн улмаас хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох онцгой тохиолдол юм. 80.1.6-д заасан хуурамч баримт бичгийн үндэслэл нь ажилтны санаатай хууран мэхлэлтэд суурилсан тул энэхүү мэдэгдэх хугацааг хэрэглэхгүйгээр шуурхай цуцлах боломжтой гэж үздэг.
Энэхүү үйлдэл нь зөвхөн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зогсоогоод зогсохгүй, бусад хуулийн хариуцлагыг үүсгэдэг: Төрийн албан хаагчийн хувьд: Төрийн Албаны Тухай 34.1-д хуурамч тодорхойлолт, гэрчилгээ гаргахыг хориглосон бөгөөд зөрчвөл төрийн албанд 3 жил эргэж орох эрхгүйгээр халахаар Төрийн Албаны Тухай 35.1-д заасан. Эрүүгийн хариуцлага: Хуурамч баримт бичиг ашиглах нь зөвхөн ажлаас халах үндэслэл болоод зогсохгүй Эрүүгийн Хууль 233.1-д заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Эрүүгийн хуульд зааснаар хуурамч баримт бичгийг ашигласан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Эрүүгийн хууль, 233-д заасан. Иргэний эрх зүй: Хуурамч баримт бичиг ашиглан ажилд орсон үйлдэл нь Иргэний хуулийн хууран мэхлэлтийн зохицуулалтад ч хамаарна. Иргэний хууль, 59-д зааснаар хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Хөдөлмөрийн гэрээнд мөн Иргэний Хууль 369.3-т зааснаар Иргэний хуулийн ерөнхий үндэслэл нэгэн адил хамаарна.

Админ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.