Японд болсон газар хөдлөлтийн үед аврагчид балгас болсон нурангийн хагарсан хэсгээс эвгүй бөгтийн шороонд дарагдсан хүн байхыг олж харжээ. Түүний өвдөг нь нугарч бие нь урагш бөгтийсөн боловч нэгэн зүйлийг энгэртээ тас тэвэрч, залбирч буй мэт болон хөшсөн байсан аж.
Нурсан байшингийн хүнд хана тааз түүний нуруу, толгойг гэмтээж бэртээсэн ч аврах багийн ахлагч нь эмэгтэй хүн байгааг анзаарч яаралтай тусламж үзүүлэхээр багийнхнаа дуудав.
Түүнийг амьд байгаа гэж бодож байв. Гэвч амьдын шинжгүй байсан учраас цаад талын нуранги руу очихоор явцгаав.
Гэвч түүний толгойд эвгүй бөхийн буй эмэгтэйн биеийн дор ямар нэгэн зүйл байгаа мэт санагдан "хүүхэд" гэсэн бодол зурсхийн орж ирсэн аж. Аврах багийнхан эмэгтэйн биеийн эргэн тойронд буй нурангийг цэвэрлэх ажилд оров. Гурван сартай хүүг өнгөлөг хөнжилд ороон энгэртээ тас тэвэрсэн байсан ч хүү амгалан унтаж байлаа.
Эмч хүүг тэврэн авахад хүүгийн өлгийн завсар гар утас хийсэн байжээ. Утасны дэлгэц дээр үлдсэн зурваст "Хэрэв чи амьд үлдэх бол - чамдаа маш их хайртай байсан гэдгийг санаж яваарай ..."
Гар утсыг тэнд байсан бүх хүн ээлжлэн дамжуулж уншиж байсан юм. Зурвас уншсан бүх хүн уйлав. "Хэрэв чи амьд үлдсэн бол - чамдаа маш их хайртай гэдгийг санаж яваарай..."
Энэ эхийн хайр байлаа.
Сайхан Уул.
Эх сурвалж: Аархал фэйсбүүк групп
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.