Сэтгэгдэл 0
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид Өлзийт дэх шалган нэвтрүүлэх цэгээр энэ сарын 2-нд буюу өчигдөр 20:30 цагийн орчимд хууль бусаар олборлосон эртний эдлэл тээвэрлэж байсныг илрүүллээ.
Тодруулбал, иргэн Э нь Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс хууль бусаар хуучны эдлэл олборлон/данх, жижиг цөгц, цэцгэн хээтэй зэс төмөр зэргийг тээвэрлэж явсныг илрүүлж нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.