“Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоног” улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна. Дархлаажуулалт энэ сарын 1-ээс эхэлсэн бөгөөд ЭМТ-д дээр хийгдэж байна.
Дархлаажуулалтад заавал хамрагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэндийн төв болон Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан дархлаажуулалтандаа хамрагдах боломжтой.
ДАРХЛААЖУУЛАЛТАД:
-Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажилладаг мэргэжилтнүүд,
-Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд,
-Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид,
-Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд,
-Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдана.
Харин БЗД-ийн ЭМТ дээр энэ сарын 9-ний өдрийн 08 цаг 30 минутаас эхлэн 15 цаг хүртэл тарваган тахлын голомтот бүс нутаг руу зорчих гэж байгаа болон бэлчээрийн аж ахуй эрхэлдэг, тарваган тахлын цэвэр өсгөвөр халдвартай, халдварын сэжигтэй мал, амьтан, туршилтын амьтадтай ажилладаг хүмүүст тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг хийх тул та бүхэн дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдаарай.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.