Мэдээ уншиж байна...

2019/07/08 (0) (7392)

Баяр наадмын тасалбарыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр борлуулна

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон бөхийн барилдааныг үзэх тасалбарыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр (“Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил”) долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд худалдаална. Мөн энэ жилийн нэг онцлог гэвэл 1200 тасалбарыг цахимаар буюу eservice.ulaanbaatar.mn нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн  порталаар  борлуулна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийт суудлын 50 хувийг буюу 6000 тасалбарыг ард иргэдэд, гадаадын жуулчдад 3000 тасалбарыг тус тус худалдаалж, үлдсэнийг нь Төрийн байгууллагууд, тэдний урилгаар ирсэн гадаадын хүндтэй зочид төлөөлөгчид болон  Гадаадын Элчин сайдын яамдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд төлөөллүүдэд олгох аж.  

Тасалбарын үнийн хувьд наадмын нээлт, хаалт, бөхийн барилдааныг үзэх багц тасалбар суудлаасаа хамаараад 16 000, 24 000 гэсэн хоёр ангилалтай байна. Мөн баяр наадмын тасалбарыг дамлан худалдаалах явдал иргэдийн бухимдлыг төрүүлдэг учраас  үүнээс сэргийлэх, зайлсхийх зорилгоор нэг хүнд 2 ширхэг тасалбар л олгохоор зохицуулалт хийжээ.

Автомашины зөвшөөрлийг мөн адил долдугаар сарын 8-9-нд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулна. Зөвшөөрөл нь 3000, 10 000 төгрөгийн үнэтэй байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0