Мэдээ уншиж байна...

2019/07/08 (0) (6222)

Бүсгүйчүүд эмчээс илүүтэйгээр интернетэд найддаг

Бүсгүйчүүдийн дийлэнх нь бие нь тавгүйтэх үед эмнэлгийн тусламжгүйгээр илааршиж болно гэж боддог гэнэ. Тэд шинж тэмдгийг интернетийн хайлтын системд оруулан өөрсдөө онош тавьдаг ажээ. Нийгэм судлаачдын санал асуулгын дүнгээс үзвэл эмэгтэйчүүдийн тал орчим хувь нь ингэдэг байна.

Үүгээр ч зогсохгүй бүсгүйчүүд эмчид хандалгүйгээр эмээ өөрсдөө сонгон авдаг гэнэ. Гэхдээ энэ тал дээр сонголт нь эмчийнхтэй яг адилхан байдаг бөгөөд зөвхөн дөрвөн хүний нэг нь л алддаг байна. Бас 10 хувь орчим нь эмийг буруу хэрэглэснээс үүсдэг сөрөг үр дагаврыг анзаардаг ажээ.

Бүсгүйчүүдийн тал хувь нь эмчид хандахынхаа интернетээс өөрийнхөө өвчний шалтгааныг хайхыг оролддог байна. Санал асуулгад оролцсон бүсгүйчүүдийн нөгөө тал хувь нь эмчид огтхон ч ханддаггүй бөгөөд зайлшгүй тохиолдол гарсан үед л янз бүрийн сайтууд ашиглан оношоо өөрөө тогтоодог ажээ.

Санал асуулгад оролцсон 10 бүсгүйн нэг нь өвчнийхөө талаар эмчтэй ярилцахыг хүсдэггүйгээс ээ болоод интернетийг эмчээс илүүд үздэг бол гурван бүсгүйн нэг нь өнөөх л тэвчээргүй зангаасаа болоод интернетээс мэдээлэл хайж эхэлдэг гэнэ. Харин зүгээр л өвчнийхөө талаар эмчид ярихаас санаа зовдог гэж санал асуулгад оролцогсдын дөрөвний нэг нь хариулжээ.

Магадгүй чухам үүний улмаас асуудал үүсэх үе болон эмчид хандах үе хүртэл их хугацаа алддаг байж болох юм. Эмэгтэйчүүдэд ихэвчлэн нойргүйдэх, толгой өвдөх, сэтгэл санааны хямралд автах, булчин өвдөх, мөн ядаргаанд орох гэх зэрэг асуудалтай байдаг байна. Харин бүсгүйчүүдийн дийлэнх нь ам гэмтэх, багтраа, даралт ихдэх өвчний талаар буруу онош тогтоож байсан тухай Оросын Правда сонинд бичжээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0