Мэдээ уншиж байна...

2020/08/05 (0) (592)

Бейрут хотод хүчтэй дэлбэрэлт болж, 70 хүн нас барлаа

Ливаны нийслэл Бейрут хотын усан зогсоолын ойролцоох химийн бодисын агуулахад өнөөдөр гал гарч, хүчтэй дэлбэрэлт болсноор 73 хүн амиа алдаж, 4000 гаруй хүн түлэгдэж шархадсан байна. Тус байгууламжид гарсан галыг унтраахаар ажиллаж байсан гал сөнөөгчид бүгд амь үрэгджээ. Албаны хүмүүс зургаан жилийн турш тус агуулахад хадгалагдаж байсан тэсрэмтгий бодис ийнхүү дэлбэрлэсэн хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд дэлбэрэлтийн бүсэд байсан олон барилга байгууламж нурсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. 

Одоо дэлбэрэлтийн шалтгаан, хохирлыг тогтоохоор тус улсын хууль хүчний байгууллагууд ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0