Монгол Улсын Шадар сайд Азийн хөгжлийн банкны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Азийн Хөгжлийн банкнаас Монгол Улсын шадар сайдад Монгол Улсад авч хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, зээл, тусламжийн талаар танилцууллаа. Тус банк Монгол Улсад хэд хэдэн томоохон зээл, санхүүгийн туслалцаа үзүүлсэн байна.
Тухайлбал, коронавирусээс урьдчилан сэргийлэх тал дээр эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийг шинэчлэх чиглэлд санхүүгийн тусламж үзүүлжээ.
Мөн “Эрүүл мэнд-5” төслийн хүрээнд 30 сая ам.долларын Гамшгийн үед шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, оношлуур худалдан авахад санхүүгийн дэмжлэг өгсөн байна. Түүнчлэн Нийгмийн хамгааллын салбарт 26.4 сая ам.долларын зээлийг олгожээ.
Азийн Хөгжлийн банкнаас 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол улсад олгохоор болсон байна. Мөн хоёр техникийн туслалцаа үзүүлэх юм. Жишээ нь МХЕГ-т коронавирусний голомтод ажиллаж байгаа албан хаагчдын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд 500 мянган ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
“Хил дамнасан бүс” төслийн хүрээнд Замын-Үүдын Чөлөөт бүсэд бүтээн байгуулалтын ажлуудад санхүүгийн туслалцаа үзүүлж “Ургамал, хүнсний аюулгүй байдал”-ыг хангах төсөр хэрэгжиж байна. Энэ хүрээнд Замын-Үүдэд ургамал хамгааллын лабораторийн барилгын бүтээн байгуулалтын ажил эхэлсцэн ажил нь үргэлжилж байгаа гэлээ.
Азийн Хөгжлийн банкнаас эдийн засгийг сэргээх чиглэлд санхүүгийн дэмжлэгүүдийг үе шаттай олгохоо мэдэгдсэн. Мөн Монгол Улсын Засгийн газраас “ХӨСҮТ-2”-ийг байгуулахаар төлөвлөж байна. Үүнд Азийн Хөгжлийн банк ч хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн юм.
Монгол Улсын Шадар сайдын зүгээс Азийн хөгжлийн банктай цаашид ч хамтран ажиллахаа илэрхийллээ. Азийн Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд анхаарч, хэрэгжилтийг үр дүнтэй болгох чиглэлд анхаарч ажиллахаа ч мэдэгдсэн юм. Мөн Азийн Хөгжлийн банкны 2021-2024 оны шинэ түншлэлийн хөтөлбөрт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.