Сэтгэгдэл 0
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 7-10-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагааг мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад мэргэжлийн албадтай хамтран амжилттай зохион байгууллаа.
Дээрх хугацаанд нийт 286 иргэнийг татан авсан бөгөөд иргэдийг хил нэвтэрсэн даруйд мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн байдалд хяналт, тандалт хийж “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийв.
Улмаар найман иргэнийг сэжигтэй тохиолдлоор, 278 иргэнийг ажиглан тусгаарлахаар Орхон, Дархан-Уул аймгуудын холбогдох газруудад шилжүүллээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.