Мэдээ уншиж байна...

2020/08/12 (0) (630)

Төмөр замын гарам дээр ирээд "зогс, хар, сонс"

Хурдтай явж буй автомашин яаралтай зогсолт хийх үед тодорхой зам туулж байж зогсдог гэдгийг хүн бүр мэддэг. Гэтэл 6000 тонн жинтэй 100 вагон чирсэн хүчирхэг зүтгүүртэй галт тэрэг ган зам дээгүүр 80-100 км/цагийн хурдтай явах үед гэнэт өмнө нь автомашин, хүн гараад ирвэл хэдэн метр явж байж зогсох бол... 

80 км/цагийн хурдтай явж буй галт тэрэг яаралтай зогсолт хийхэд 1000 метр буюу 1 км зам туулж байж зогсдог байна. Иймд иргэд та бүхнийг УБТЗ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа ЗОГС! ХАР! СОНС! аянд нэгдэж, өөрийн амь нас, эд хөрөнгөө хамгаалж, төмөр замын үйл ажиллагааны тасралтгүй шинж чанарыг ойлгон хүндэтгэж хэдхэн хором галт тэргийг өнгөрөөж байж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Та төмөр замын гарам дээр ирээд ЗОГС! ХАР! СОНС! гэсэн энэ гурван үйлдлийг заавал хийж хэвшээрэй.

Эх сурвалж: Улаанбаатар төмөр зам ХНН

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0