Мэдээ уншиж байна...

2020/08/14 (0) (493)

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс өмнөх сараас 0.5 хувиар өслөө

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 7 дугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.5 хувь, өмнөх оны эцсээс 3.3 хувь, өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 7 дугаар сард өмнөх сараас 0.5 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.3 хувиар ( мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 0.1 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.2 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.2 хувь, тээврийн бүлгийн үнэ 0.6 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2020 оны 7 дугаар сард өмнөх сараас 0.7 хувь, өмнөх оны эцсээс 3.8 хувь, өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар өслөө гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0