Мэдээ уншиж байна...

2019/07/23 (0) (6355)

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар цуврал хэлэлцүүлэгт оролцохыг хүсэгчдийг бүртгэж эхэллээ

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан түүхтэй. Хамгийн сүүлд буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-нд БНМАУ-ын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс өдгөө хэрэгжиж байгаа Үндсэн хуулийг дагаж мөрдөгдөж эхэлсэн.

Тэгвэл 17 жилийн дараа Монгол Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Энэхүү түүхэн үйл явдалтай холбогдуулан МҮОНРТ Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын иргэдийн төлөөллийг оролцуулсан олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар бэлтгэж байна.

Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй Монгол Улсын иргэний төлөөллийг өнөөдрөөс эхлэн 8 дугаар сарын 10 хүртэл цахимаар бүртгэж эхэллээ. Та бүхэн http://burtgel.mnb.mn/  холбоосоор бүртгэлийн цахим системд хандан бүртгүүлээрэй.

Та Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх саналаа өгөх эрх, үүрэгтэй.

Утас: 70127055

Одоо мөрдөгдөж байгаа Монгол Улсын Үндсэн хууль >>>

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0