Сэтгэгдэл 0
Мавританы Ерөнхийлөгч асан Мохамед Оулд Абдель Азиз-ыг тус улсын цагдаагийн байгууллага авлигын гэмт хэрэгт сэжиглэн баривчилж долоо хоног байцаагаад суллалаа гэж түүний өмгөөлөгч даваа гарагт мэдэгдэв.
“Түүнд ял тулгаагүй ч гадаад паспортыг нь буцааж өгөөгүй” гэж өмгөөлөгч мөн мэдэгдсэн бөгөөд экс ерөнхийлөгчид хилийн хориг тавьсан ажээ. Азиз нь 2008 онд ерөнхийлөгчөөр сонгогдон хоёр бүрэн эрхийн хугацаанд ажиллаад 2019 оны 8 дугаар сард өөрийн баруун гар бөгөөд батлан хамгаалахын сайд асан Мохамед Оулд Чейх Эль Газуанид албан тушаалаа шилжүүлжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.