Мэдээ уншиж байна...

2020/09/04 (0) (476)

Хүний эрхийн асуудлыг эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Дотоод хэргийн Их Сургуультай хамтран багш, оюутан сонсогчид болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон ажлыг хамтран зохион байгуулсан байдаг. Тус сургуулийн удирдлагатай хамтын ажиллагааны санал солилцох уулзалтыг хийсний дараа 2020 оны 08 дугаар сарын 31-нд Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн П.Оюунчимэг ДХИС-ийн захирал, доктор, цагдаагийн хурандаа П.Батбаатарт 2020-2021 онд хамтран ажиллах чиглэлийн саналыг хүргүүллээ. Уг бичигт:

  1. Тус сургуулийн дэргэд “Хүний эрхийн ном сан”-г хамтран байгуулж, сурталчлах;
  2. Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн хүний эрхийн чиглэлээрх судалгааны ажлуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын эргэлтэд оруулж, магистр, докторын судалгааны ажлын сэдэвт багтаах;
  3. Ахлах курсын оюутнуудын сургалтын хөтөлбөрт хүний эрхийн хичээлийн оролцоог нэмэгдүүлж, шинэ шатанд гаргах;
  4. Хууль сахиулах үйл ажиллагаан дахь хүний эрхийн асуудлаар онол, практик, эрдэм шинжилгээний бага хурлыг хамтран зохион байгуулах;
  5. Сонсогч оюутнуудыг оролцуулсан мэтгэлцээн, уралдаан тэмцээнийг хамтран зохион байгуулах болсныг илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0