Мэдээ уншиж байна...

2020/09/08 (0) (466)

АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг тусламж, үйлчилгээгээ өргөжүүлэн ажиллаж эхэллээ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-ийн Монгол-Япон эмнэлгийн дотор, зүрх судас, мэдрэл, эрчимт эмчилгээний тасгууд 2020 оны есдүгээр сарын 7-ны өдрөөс ажиллаж эхэллээ.

Үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байгаатай холбогдуулан БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Япон Улсын Элчин сайдын яамны элчин зөвлөх Ш.Хаяаши, ЖАЙКА-гийн суурин төлөөлөгч Э.Тамура, АШУҮИС-ийн захирал доктор, профессор Н.Хүрэлбаатар нар Монгол-Япон эмнэлгийн удирдлагын баг, хамт олонтой уулзаж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0