Сэтгэгдэл 0
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу есдүгээр сард хийгдэх 12 тусгай нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Тодруулбал, Сөүл-Улаанбаатар чиглэлд нэмэлт нислэг үйлдэж, нийт 13 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3380 иргэнээ татан авах юм. Хуваарийн дагуу 09 дүгээр сарын 03-нд үйлдсэн тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас 266 иргэн эх орондоо ирээд байна.
- 9 сарын 8-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
- 9 сарын 9-нд Токио-Улаанбаатар
- 9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
- 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
- 9 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
- 9 сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
- 9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
- 9 сарын 21-нд Сөүл-Улаанбаатар
- 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
- 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
- 9 сарын 25-нд Седней-Улаанбаатар
- 9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.