Мэдээ уншиж байна...

2019/07/29 (0) (2430)

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна

Долоодугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд, Эг, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Туул, Зэлтэр, зүүн хажуугийн Онон, Балж, Хэрлэн, Хангай нурууны өврийн Богд, Чигэстэй, арын Идэр, Увс нуурын савын Хангилцаг, Баруунтуруун зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Үүр, Балж, Онон, Хэрлэн, Зэлтэр, Туул гол Улаанбаатар хот Алтанбулаг сум орчимд үерийн түвшинг 10-65 см, Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Багануур дүүрэг орчимд үерийн аюултай түвшинг 10-35 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Мөн Ховд , Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см давсан хэвээр байна. Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-07-28

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0