Мэдээ уншиж байна...

2020/09/24 (0) (466)

ЗГ: Цементийн дотоодын зах зээлийн өрсөлдөөнийг зохицуулах талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажилласан талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Үүнтэй холбогдуулан:

-       Дотооддоо үйлдвэрлэж байгаа цементийн зах зээлийн өрсөлдөөнийг зохицуулах, цемент экспортлоход дэмжлэг үзүүлэх

-       “Богдхан төмөр зам” төслийн зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг Азийн хөгжлийн банктай хамтран явуулах

-       Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийг эрчимжүүлэх, гэрээ нь цуцлагдсан хэсэгт дахин сонгон шалгаруулалт явуулах хүртэл хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх

-       Ургац тээврийн замын засвар, арчлалтыг богино хугацаанд дуусгах

-       “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орон нутгийн ачаа тээврийн алдагдалтай бүлгүүдийн тарифыг шинэчлэх

-       Тариалангийн бүс нутагт зөвхөн эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг байх

-       “Дархан арьс ширний цогцолбор” төслийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон бусад асуудлыг шийдвэрлүүлэх

-       Дархан-Өргөө политехник коллеж, уул уурхай, эрчим хүчний политехник коллежийг нэгтгэн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв болгох

-       Ургац хураалтад ажиллаж байгаа оюутан, цэргийн албан хаагчдыг 2020 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл сунгаж ажиллуулах,  шаардлагатай асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд, агентлаг, Аймгийн Засаг дарга нарт даалгав.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0