Мэдээ уншиж байна...

2020/10/07 (0) (876)

Нууц нь тайлагдаагүй гайхмаар гэрэл зураг...

2011 оны хавар Канадын  "Bralone Pioneer Museum" нэртэй музейд тавигдсан зургуудаас нэг нь олны анхаарлыг ихэд татаж, маргаан үүсгэжээ. Өөрөөр хэлбэл, 1941 онд болсон гүүрийн нээлтийн үйл явдлыг буулгасан гэрэл зураг. Цугласан олны дунд нэг залуу зогсоно. Тэр залуу л өвөрмөц төрх байдлаараа олны анхаарлыг татаж орхисон юм. Түүнийг харсан хүмүүс ирээдүйгээс ирсэн хүн гэж үзэж байлаа. Залуугийн үс засалт тухайн үеийнхээс огт өөр, мөн хэвлэмэл эмблем бүхий футболка, загвар сайтай цамц, мөн XXI зууны загварын нарны шил зүүжээ.

Мэдээж 70 жилийн өмнө Канадад тийм загвараар хувцасладаг залуус байгаагүй. Гайхал төрүүлсэн уг гэрэл зургийг шинжээчид үзээд жинхэнэ эх зураг, ямар ч хуулбарлаж засварласан зүйлгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл,  “Ирээдүйгээс ирсэн залуу” үнэхээр гэрэл зураг авах үед хүмүүсийн дунд байсан гэсэн үг. Тэр залуугийн өөр нэг гайхширал татаж байгаа зүйл нь гэрэл зургийн аппарат. 1941 онд “Кодак” компани гэрэл зургийн аппарат гаргаж байсан хэдий ч одоогийнхтой адилхан авсаархан биш, гармошкоор нээж, хаагддаг төхөөрөмж байв. Нарны шилний тухайд 70 жилийн өмнө хүмүүс ийм шил бараг зүүдэггүй байсан.

Зүүдэг байсан ч зураг дээрхээс огт өөрийг... Гэхдээ мэргэжилтнүүд 1930-аад оны сүүлээр уулчид ийм төрлийн шил зүүдэг байсан хэмээн баталж байгаа. Бас нэг эргэлзээ төрүүлж байгаа нь хөвөн даавуун материалаар хийгдсэн, хэвлэмэл эмблемтэй футболка юм. Тухайн үед зөвхөн нэхмэл цамц, хатгаж оёсон эмблем л байдаг байжээ. Эцэст нь дүгнэж хэлэхэд, уг гэрэл зургийг харсан хүний 60 хувь нь залууг “Ирээдүйгээс ирсэн” гэж үзсэн бол 20 хувь нь гайхаад байх зүйл алга гэж өгүүлжээ. Харин үлдсэн хэсэг нь юу гэхээ ч мэдэхгүй байсан байна. Үнэхээр цаг хугацаагаар аялагчид гэж байдаг уу. Хэрвээ байхгүй гэж итгэл төгс хариулж чадах юм бол дээрх бүх тохиолдлыг хэрхэн тайлбарлах вэ. Энэ бүхэнд итгэх эсэхээ уншигч та л мэдэх хэрэг шүү...

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0