Мэдээ уншиж байна...

2019/08/06 (0) (3649)

Зөвшилцлийн ажлын хэсгээс гаргасан саналыг томъёолох хуралдаан боллоо

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ахлагчтай  Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэйгээр  Монгол Улсын Их Хурлын 2019 оны зургадугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын дэд хэсгийн ахлагч нар Томъёоллын ажлын дэд хэсэгтэй хамтран өнөөдөр (2019.08.05) хуралдлаа.   

Зөвшилцлийн ажлын хэсгээс гаргасан саналыг томъёолохоор ийнхүү хамтран хуралдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0