Мэдээ уншиж байна...

2021/02/01 (0) (426)

Коронавируст халдварын 21 дэх шатны эрсдэлийн үнэлгээг цахимаар хийлээ

Нийслэлээс бусад аймаг, орон нутгагт коронавируст халдвар /КОВИД-19/ тархах эрсдэлийн 21 дэх шатны үнэлгээг цахимаар хийлээ. Эрсдэлийн үнэлгээг УОК, НОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМГ, УБТЗ, ДЭМБ зэрэг 15 байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хийсэн юм.

Ажлын хэсэг Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, үр дүнг Улсын онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0