Мэдээ уншиж байна...

2021/02/15 (0) (401)

Энэ сарын 16-наас нээгдэх томоохон зах, худалдааны төвүүд

Засгийн газрын тогтоолын дагуу бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, хөл хорионы үед иргэд хүнсний нөөц, хангамжаар дутагдах ёсгүй. Ийм учраас 16-ны өдрөөс эхлэн зарим хүнсний үйлдвэр, бөөний төвүүд ажиллаж, тэндээс хүнс түгээлтийг жижиглэнгийн дэлгүүрүүд рүү хийгдэх боломж бүрдэнэ.

Тиймээс дор дурьдагдсан 16-ны өдрөөс ажиллаж эхлэх хүнсний худалдааны төв, үйлдвэрийн ажилтан, түгээгч, худалдагч, жолооч нарыг өнөөдрөөс эхлэн PCR-ын шинжилгээнд хамрагдана уу.

Иргэдийн хувьд хөл хорионы өдөр дуустал өдгөө мөрдөгдөж буй журмын дагуу гэрийнхээ ойролцоох хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх нь хэвээр бөгөөд 2 дугаар сарын 16-ны өдрөөс хүнсний бөөний төвүүд ажиллаж эхэлснээр иргэн танай гэрийн ойролцоох дэлгүүрт хүнсний өргөн хэрэглээний барааг хүргэж, нөөцийг тасалдуулахгүй бүрдүүлж байгаа хэрэг юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0