Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Улаанбаатар хотын хэмжээнд таван дүүрэгт PCR шинжилгээний таван лаборатори ажиллаж байна. Эдгээр нь 6000 сорьцыг шинжлэх хүчин чадалтай. Үлдсэн сорьцуудыг лавлагаа төвүүдийн шинжилгээний лабораториудад илгээж ажиллаж байна. Гуравдугаар сарын 1, 2-нд ачаалал 37.2-52.9 хувиар нэмэгдсэн. Иймээс цэгүүдийг нэмж, 22 болгосон. Мөн явуулын гурван цэгийг гаргаж, их ачаалалтай цэгүүдэд ажиллуулах, ачаалал багатай цэгээс ачаалалтай цэг рүү эмч, ажилтан шилжүүлэх гэх мэтээр зохицуулалт хийж байна. Шинжилгээ авч байгаа цэгүүд халдварын өндөр эрсдэлтэй бүс. Ажилтны аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж, эрсдэлийн менежмент хийсэн. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр 500 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад нэг ч ажилтнаа халдварын эсрдэлд өртүүлээгүй. Цаг аваагүй хүмүүсийн ачааллаас болж, төлөвлөсөн хэмжээндээ татан авсан эмнэлгийн зарим хэрэгсэл дууссан, тасалдсан асуудал байгааг үгүйсгэхгүй. Тиймээс үүн дээр онцгой анхаарч ажиллаж байна” гэсэн бол НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул “Шинжилгээний цэгүүд Eruul.gerege.mn сайтаар цаг авсан иргэдэд үйлчлэх ёстой. Өдөрт нэг цэг 644 иргэнд үйлчлэх бололцоотой. Нийт 22 цэгээр 14168 иргэнд үйлчлэх нөөц бололцоо байгаа боловч цаг аваагүй иргэд үйлчлүүлж байгаагаас ачаалал нэмэгдэж, хүний бөөгнөрөл үүсэж байна. Иймээс иргэдээ цаг авч үйлчлүүлэхийг уриалж байна. Мөн орон нутаг руу нэн яаралтай явах шаардлагатай иргэдийг дараалалгүй үйлчлэх боломжоор хангаж байгаа” гэж ярилаа.
Мэдээ уншиж байна...
- Эхлэл
- Хуулийн булан
Иргэдийг цаг авч шинжилгээгээ өгөхийг уриалж байна

Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нд нээсэнтэй холбоотойгоор шинжилгээний цэгүүдэд ачаалал үүссэн. Иймээс өнөөдрөөс 14 шинжилгээний цэгийг наймаар нэмж, 22 болгосон юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул нар мэдээлэл хийлээ.
Өмнөх мэдээКино театр, караоке, фитнес, амралтын газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна
Дараах мэдээХЭҮК: Ахмад настны асрамжийн үйлчилгээн дэх хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар шаардлага хүргүүллээ
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл 0
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно
7 цаг 40 минут
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван баг...
7 цаг 10 минут
Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:0...
7 цаг 15 минут
"Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран б...
7 цаг 20 минут
Үндэсний их баяр наадмын нээлт хаалтад 2500 гаруй уран б...
7 цаг 25 минут
Он гарсаар усны ослоор 23 иргэн нас баржээ
7 цаг 30 минут
Өнөөдөр авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана!
7 цаг 35 минут
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
7 цаг 40 минут
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
7 цаг 45 минут
УБЦТС: Энэ долоо хоногт хийгдэх засварын хуваарь
7 цаг 50 минут
Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан
2025/07/06
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
2025/07/04
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
2025/07/03
Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
2025/07/03
Улаанбаатарт өдөртөө 34 хэм дулаан
2025/07/02
Ой, хээрийн 2 түймрийг бүрэн унтраалаа
2025/07/01
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
2025/07/01
Холбоо барих
- Монгол улс, Улаанбаатар хот
- [email protected]
- (+976) 7775 2456
Их уншигдсан
Их сэтгэгдэлтэй
© 2025 NEWMM.mn By DAZO LLC
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.