Мэдээ уншиж байна...

2021/03/20 (0) (442)

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хөл хориог цуцаллаа

УОК-оос түвшнээс улбар шар түвшинд шилжсэн, цаашдаа халдварын нөхцөл байдлаас шалтгаалан улаан түвшинд ч бүх нийтээрээ шилжих эрсдэл бий. Ийм нөхцөлд орохгүйн тулд халдварын дэгдэлт ихтэй газар нутгийг хэсэгчлэн хөл хорио тогтоож ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Энэ дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 3 сарын 8-16-ны өдрүүдэд нийт 108 тохиолдол гарсан бол хөл хорьсон гурван өдрийн дотор 28 тохиолдол гарсан байна. Энэ тоо 26 дугаар хороонд хөл хорио тогтоох үндсэн  шалтгаан юм.

Хөл хорио тогтоосон өнгөрсөн гурав хоногийн хугацаанд  хорооны 17000 гаруй иргэдээс PCR-ын  шинжилгээг авч дууссан бол аритгал халдваргүйжилтийн  ажлыг шуурхай хэрэгжүүлээд хөл хорионы дэглэмээ 2021 оны 03 сарын 20-ны өглөөний 06:00 цагт цуцлахаар боллоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0