Малчид, тариаланчид,хадланчид зориулсан мэдээ: 9-р сарын 2-ныг хүртэл ихэнх нутгаар бороо хур татарч, өдөртөө дулаарч, тариа, ногоогоо хурааж, хадлан тэжээл бэлдэхэд таатай нөхцөл бүрдэж байна.
2019 оны 08 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, Алтайн өвөр говиор 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 22-24 хэм дулаан байна.
2019 оны 08 дугаар сарын 30-наас 09 дүгээр сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.