"Гүний уснаас эрэн хайх аврах ажиллагаа"-ны дадлага сургуульд 45 албан хаагч хамрагдаж байна. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын А/52 дугаар тушаалын дагуу Дархан сумын "Түшиг-Уул" ХХК-ийн тогтмол усанд Эрэн хайх аврах бүлэг, Гал түймэр унтраах, аврах 22,54,55 дугаар ангийн усчин, аврагчид "Гүний уснаас эрэн хайх аврах ажиллагаа"-ны дадлага сургуульд хамрагдаж байна.
Дээрх дадлага, сургалт нь 2019 оны 08 дугаар сарын 28-наас 30-ны өдрийг дуустал 3 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд 15 усчин аврагч, 30 алба хаагч нийт 45 алба хаагч хамрагдаж байна.
Сургалтын эхний өдөр Мэлхий сэлэлт, 5 метрийн гүнд ачаа хаяж шумбалт хийх, 2 дахь өдөр усанд живсэн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, Усны гүнд даралтаа тэнцвэржүүлэх, зогсолт хийж сурах, 3 дахь өдөр усны мандлаас аврах ажиллагаа зохион байгуулах, 15 метрийн гүнд ачаа хаяж шумбалт хийх зэрэг дадлага сургууль хийгдэхээр төлөвлөн ажиллаж байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.