Мэдээ уншиж байна...

2021/06/21 (0) (331)

Зээл авахад барьцаа хөрөнгө дутагдалтай байгаа бол Зээлийн батлан даалтын сан энэ асуудлыг шийднэ

Монгол Улсын Засгийн газраас дэлхий дахинд болон улс оронд нүүрлээд байгаа цар тахлын энэ хүнд үед ажлын байраа хадгалах, эдийн засгаа сэргээх зорилгоор жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жилийн хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа. Энэхүү зээлд үйлдвэрлэлээс гадна үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд хамрагдаж байгаагаараа онцлогтой.

Хэрэв зээл авахад барьцаа хөрөнгө нь үрэхгүй байгаа бол энэ асуудлыг Зээлийн батлан даалтын сан шийдэж өгч байгаа таатай мэдээ байна. Тус сан нь ажлын байрыг дэмжих зорилготой зээлд хамрагдах хүсэлтэй иргэд, ААН-ийн барьцаа хөрөнгө дутагдалтай хэсэгт нь батлан даалт гаргах үйлчилгээг шуурхай үзүүлж,  ирсэн хүсэлт, материалыг ажлын 3 хоногийн дотор  шийдвэрлэж байгаа аж.


 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0