Сэтгэгдэл 0
Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас санаачлан "Сэтгэлээрээ эмчилье" аян зохион байгуулж байгаа билээ. Энэ удаа "Дэзэрэт" Олон улсын энэрлийн байгууллага, Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм байгууллагаас
- Арбивир эм 500
- Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 3
- Хамгаалалтын халаад 700
- Хамгаалах хувцас 200
- Хамгаалах бээлий 200
- Хамгаалах малгай 250
- Автомаск ариутгалын төхөөрөмж 2
- Ор хөнжлийн даавуу 80
- Хөнжил 80
- Гудас 80
- И95 маск 250 ширхэг нийт 25 сая төгрөгийн үнэ бүхий эд материалын тусламж хандив өргөснийг өнөөдөр дүүргийн Эрүүл мэндийн төв болон 25 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өглөө гэж Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.