Сэтгэгдэл 0
Энэ сарын 29-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 2559, II тунд 3008, нийт 5567 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1074675 иргэн I тунд, 982691 иргэн II тунд хамрагдаад байгаа аж. Мөн нийт 1903 жирэмсэн эх, 12-15 насны 28854, 16-17 насны 15534 хүүхэд тус тус II тунд хамрагджээ.
Харин өнөөдөр /2021.07.30/ Улаанбаатар хотод суурин 22 цэгт 33 багийн 224 эмч, ажилтан ажиллаж, 9440 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.