Мэдээ уншиж байна...

2021/08/02 (0) (333)

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүд

Өнгөрсн ням гарагт нийслэлийн хэмжээнд I тунд 774, II тунд 448, нийт 1222 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1079162 иргэн I тунд, 986198 иргэн II тунд хамрагджээ. Мөн нийт 2004 жирэмсэн эх, 12-15 насны 30318, 16-17 насны 16043 хүүхэд тус тус II тунд хамрагдаад байна.

Харин өнөөдөр /2021.08.02/ Улаанбаатар хотод суурин 19 цэгт 30 багийн 151 эмч, ажилтан ажиллаж, 8200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын болон шинжилгээний цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0