Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 2016-2021 оны хооронд хэрэгжиж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” МОН-3338 төсөл нь ЖДҮ эрхлэгчдийг урт хугацаатай, хөнгөлөлттэй хүүтэй, эх үүсвэртэй, батлан даалттай санхүүжилтээр дэмжих зорилготой юм.
Энэхүү зээл нь барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх, шинэ төсөл хэрэгжүүлэх боломжийг олгох зорилготой бөгөөд уг зээлээр үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авах, эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх боломжтой.
Төслийн зээлийн нөхцөл:
Зээлийн хэмжээ |
1 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй |
Зээлийн хугацаа |
10 жилээс хэтрэхгүй |
Зээлийн хүү |
Жилийн 12-15% /батлан даалтын хэмжээтэй уялдана/ |
Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа |
24 сараас хэтрэхгүй /бизнесийн орлоготой уялдана/ |
Батлан даалтын хувь, хэмжээ |
Олгох зээлийн 30-60% /420 сая төгрөгөөс хэтрэхгүй/ |
Батлан даалтын өргөдлийн хураамж |
50,000 төгрөг /нэг удаа төлнө/ |
Батлан даалтын шимтгэл |
Жилийн 1% /батлан даалтын үлдэгдлээс тооцож, жил бүр төлнө/ |
Батлан даалтын жишээ:
Tа 600 сая төгрөгийн зээл авахыг хүссэн боловч таны барьцаа хөрөнгийн үнэлгээ 300 сая байх үед “Зээлийн Батлан Даалтын Сан” дутагдаад буй 300 сая төгрөг дээр батлан даалт гаргаж та зээлээ авах боломжтой болох юм.
Зээлд хамрагдах шат дараалал:
Бүрдүүлэх материалын жагсаалт:
- Зээл хүсэгч, хамтран зээл хүсэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Бизнесийн товч танилцуулга
- ЖДҮЭ-ийн гэрчилгээ, тодорхойлолт
- Зээл хүсэгч, хамтран зээл хүсэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт
- Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл / шаардлагатай тохиолдолд /
- Төсөл / төслийн зааврын дагуу /
- Санхүүгийн тайлан /Сүүлийн 1 жилийн/
- Орлого нотлох баримтууд
- Зээл хүсэгч, холбоотой этгээдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа
- Зээл хүсэгч, холбоотой этгээдийн нэр дээр хуулийн этгээдийн лавлагаа
- Зээл, барьцааны гэрээ, дансны хуулга
- Барьцаа хөрөнгийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэ
- Барьцаа хөрөнгийн зураг
- ЗБДС-н төслийн өргөдлийн хураамж төлсөн баримт
- Байгаль орчны ерөнхий үнэлгээ /B ангиллын салбарт хамаарагдах бол/
- Сангаас шаардсан холбогдох бусад баримт бичиг
- Бүрэн гүйцэд бөглөсөн батлан даалтын өргөдлийн маягт
- Бүрэн гүйцэд бөглөсөн Байгаль орчин, Нийгмийн үнэлгээний 6 ажлын хуудас
Тавигдах шаардлага:
- Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа эрхлэдэг байх,
- Сүүлийн 6 сарын хугацаанд хугацаа хэтэрсэн, чанаргүй өр зээлийн үлдэгдэл үүсээгүй байх,
- Нэгээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, санхүүгийн орлоготой байх.
- Зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байх.
- Төсөл (энгийн, ойлгомжтой)
- Жижиг дунд үйлдвэр эрхлэгч байх (гэрчилгээ, тодорхойлолт)
Батлан даалт гаргахыг хориглох заалт:
- Зээл авах хүсэлт гаргахаас өмнөх 6 сарын хугацаанд зээлдэгч, түүний холбогдох этгээд нь чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл, баталгаа, батлан даалт, түүнтэй адилтгах аккредитивын өрийн үлдэгдэлтэй байсан бол
- Зээлийн батлан даалтын хорооноос батлан даалт гаргах болон батлан даалттай холбоотой бусад хүсэлтийг 2 удаа татгалзан шийдвэрлэснийг сүүлийн шийдвэр гарснаас хойш 1 жилийн дахин дотор ирүүлсэн
- Сантай ижил төрлийн гуравдагч этгээдээр баталгаа, батлан даалт гаргуулсан бол
- Хэрэглээний зээл
- Барьцаа хөрөнгө нь хүрэлцээтэй
- Шугамын зээл
- Барьцаалах боломжтой хөрөнгийг сүүлийн 6 сарын хугацаанд бусдад үнэ төлбөргүй хэлбэрээр шилжүүлсэн, худалдсан /хөрөнгийг бусдад худалдан борлуулснаас олсон орлогыг үйл ажиллагаандаа зарцуулсныг нотолсон тохиолдолд хамаарахгүй/
- Тухайн зээл нь зургаан сараас илүү хугацаанд хэсэгчлэн олголт хийх нөхцөлтэй
- Тухайн зээл нь өмнөх зээлийг хаах зориулалттай /өмнө нь тухайн зээлдэгч өөрийн бизнестээ зориулж авсан зээлийн 50-иас доош хувийг шилжүүлэхэд хамаарахгүй/
- Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн
- Сангаас шаардсан баримт, материал, нэмэлт мэдээллийг өгөхөөс татгалзсан
- Өмнө нь авсан хөнгөлөлттэй төслийн зээл, батлан даалтыг зориулалт бусаар зарцуулсан нь нотлогдсон бол
- Байнгын оршин суух тодорхой хаяггүй
- Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид хамаарахгүй буюу батлан даалт гаргахгүй үйл ажиллагаа
- Тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл
- Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа
- Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ
- Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах зэрэгт батлан даалт гаргахыг хориглоно.
Зээлийн Батлан Даалтын Сан-ийн мэдээллийн ажилтан -> 7700-2035
Зээлийн Батлан Даалтын Сан-ийн фүйсбүүк хуудас: https://www.facebook.com/CreditGuaranteeFundOfMongolia
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.