Мэдээ уншиж байна...

2021/09/06 (0) (316)

Усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сан болон Монгол Улсын Засгийн газрын нийт 46.2 сая ам.долларын санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 2020-2026 онд Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дархан-Уул, Увс, Дорнод зэрэг 11 аймгийн 19 суманд хэрэгжүүлж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 10 байршилд услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байна. Энэхүү төслийн үр дүнд усалгаатай тариалангийн талбай 7.7 мянган га-аар нэмэгдэх юм. 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0