Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 23. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 24. Сумъяа гараг. Чөлөөт эх одтой, найман цагаан мэнгэтэй цагаан бич өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Хий
Өдрийн наран 6 цаг 36 минутад мандан, 18 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Намрын хугас дунд болох улирал 17 цаг 06 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.