Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаагийн санаачилгаар “Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх ажлыг үр ашигтай зохион байгуулах, багийн менежментийг сайжруулах нь” сэдэвт сургалт, уулзалтад өнөөдөр БГД-ийн 2-р хорооны төрийн албан хаагчид хамрагдлаа.
Сургалт, уулзалтад энэ удаа Баянгол дүүргийн 2 дугаар хорооны ажлын алба, Өрхийн эрүүл мэндийн төв, Хорооны цагдаа, Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС, цэцэрлэгийн удирдлагууд зэрэг төрийн байгууллагуудын төлөөллүүд оролцов.
Уулзалтыг нээж ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “Хорооныхоо нийт ард иргэдэд төрийн үйлчилгээг бүхий л түвшинд хүргэж буй та бүхний нягт хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэмжих зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж, хойшид бүх хороодын албан хаагчдыг хамруулахыг зорьж байна. Нэг зорилгод нэгдэн, нэг хороо, нэг баг болон ажиллаж буй та бүхэндээ ажлын амжилт хүсье” хэмээн хэллээ.
Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Баянгол дүүргийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Цэрэндорж нар оролцож, албан хаагчдад амжилт хүсч, мэдээлэл хуваалцлаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.