Мэдээ уншиж байна...

2021/10/13 (0) (286)

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд БГД-ийн ИТХ-ын төлөөлөгчид нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс даяар өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчид, Ажлын албаны хамт олон нэгдэж Баянгол Агропарк ОНӨААТҮГ-т Нарс, Буйлс, Агч мод тэргүүтэй суулгац тарилаа.
uploaded pictureЭнэ үеэр Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа: 
“Дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратегийг боловсруулж, улс үндэстнээрээ ТЭРБУМ МОД үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэн, 2030 он хүртэл бэлтгэх, эрчимжүүлэх, тогтвортой үргэлжлүүлэх гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх энэхүү үндэсний хөдөлгөөнд БГД-ийн 220 гаруй мянган иргэнийг төлөөлөн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчдээр сонгогдсон МАН, АН, ХҮН-ын төлөөлөл бүгд хүрэлцэн ирж эв санаа нэгтэйгээр гар бие оролцож буйд таатай байна. Та бидний хамтдаа тарьж буй эдгээр модод улам сайхан ургаж дэлгэрэхийн ерөөл өргөе!” хэмээн хэлсэн юм.
uploaded picture

Дүүргийн ИТХ-ын Ажлын албаны санаачилгаар Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулж тус паркын 5000м2 талбайд "Аз жаргалын ногоон төгөл"-ийг үүсгэн байгуулж, Нарс, Агч, Голт бор, Улаан сарнай, Өрөл зэрэг моддын 300 суулгацыг суулгаад байсан бол энэ өдөр 200 суулгац тарьж, усаллаа.



uploaded pictureuploaded picture
uploaded picture

uploaded picture


uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture


uploaded picture
uploaded picture
uploaded pictureuploaded pictureuploaded picture
uploaded pictureuploaded pictureuploaded pictureuploaded picture
uploaded pictureuploaded picture
uploaded picture
uploaded picture

 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0