Дэлхийн аваргын чөлөөт, жүдо бөхийн тэмцээнд амжилт гаргасан хилчин тамирчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр ХХЕГ-т зохион байгуулагдлаа.
Норвеги улсын нийслэл Осло хотод зохиогдсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн хилийн 0208 дугаар тусгай салбар /”Хилчин” спорт хороо/-ны чөлөөт бөхийн тамирчин ОУХМ ахлах ахлагч Э.Даваачимэг, ОУХМ дэд ахлагч Э.Гантуяа нарыг “Онц хилчин” тэмдгээр, ОУХМ, дэд ахлагч М.Лхагвагэрэлийг “Хилчний алдар-III”, чөлөөт бөхийн дасгалжуулагч, дэслэгч Б.Батзоригийг “Хилчний алдар-I” тэмдгээр шагналаа.
Мөн Унгар улсын нийслэл Будапешт хотод зургадугаар сард зохиогдсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 66 кг-н жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ Ё.Басхүүг “Хилчний алдар-III” тэмдгээр шагнаж урамшуулсан юм гэж Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.