Мэдээ уншиж байна...

2021/10/20 (0) (509)

Баянгол дүүрэгт 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэгт шинэ сургууль баригдаж, ашиглалтад орлоо.

Баянгол дүүргийн 9 дүгээр хороо нь сургуульгүй цөөн хороодын нэг. Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүд зарим сургуулиудад 3 дугаар ээлж болон хичээллэж байсан бол 640 хүүхдийн суудалтай шинэ сургууль үүдээ нээснээр хүүхэд бүр тэгш, хүртээмжтэй орчин нөхцөлд сурч хүмүүжих, багш бүхэн ая тухтай сайхан танхимд ажиллах таатай нөхцөл бүрдэж байна.
Тус сургуулийн нээлтэд тус дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон бусад албаны төлөөллийн хамт оролцлоо.



Энэ ташрамд БГД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга, дүүргийн МАН-ын дарга Ж.Ганбаатар танд онцгойлон талархал илэрхийлье!
146 дүгээр сургуулийн барилга байгууламжийг барьж бүтээх 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт тусгуулж, газар чөлөөлөлтийн асуудлыг хувийн хөрөнгөөрөө шийдэж, хорооны 600 гаруй сурагчийг шинэ сургуультай болгохын төлөө чин сэтгэлээсээ зорьж зүтгэж, ажил бүтээх, шийдэхийн үлгэрлэлийг үзүүлж чадсан эрхэм таныг номын цагаан буян ашид ивээх болтугай.

Шинэ сургуулийн захирал Д.Нямсүрэн болон нийт багш нарынхаа сургах их үйлсэд, эрхэм сурагчиддаа сурлага, урлаг спортын бахдам амжилтыг хүсэн ерөөе!

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0