Сэтгэгдэл 0
Франкфуртын Таунус дүүргийн уншигчдад үлдээсэн сэтгэгдэл
УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт үргэлжилсээр байна. Германы Ойленшпигель паблишинг групын Нойес лебен хэвлэлийн үйлдвэрт хэвлүүлсэн энэхүү ном нь 2019 оны сүүлээр уншигчдын гарт очсон бөгөөд цар тахлын хүнд үеийн давааг амжилттай давж туулж, уншигчдад болон Монголыг сонирхогчдод сайн хүрч байгаа төдийгүй 2021 оны 10-р сарын 20-24-нд болсон Франкфуртын олон улсын номын яармагт уригдан оролцсон юм. Тус үзэсгэлэн яармагт оролцон номоо танилцуулснаас гадна Герман уншигчидтайтай уулзах уулзалтыг хэвлэлийн газрын тусламжтайгаар олон хотуудад зохион байгуулж байгаа билээ. Зохиогч Д.Тэрбишдагва Баваар мужийн Грефелинг хотоос анхны уулзалтаа 2021 оны 10-р сарын 12-нд эхэлснээс хойш Герман нутаг даяар хотоос хот дамжин өөрийнхөө ном болон Монгол Улсын түүх, өв соёлыг сурталчилсаар явна. Олон улсын номын яармагийн нээлтэнд оролцож, номоо албан ёсоор танилцуулсны дараа Франкфуртын Хофхайм ам Танус тойргийн дарга М.Циряксын урилгаар захиргааны төв байр Таунус-Крайсд уулзалт хийв.

Майн-Таунус тойрог нь Франкфурт хотын бүсийн нэг хэсэг юм. Энэ нь ХБНГУ-ын хүн ам шигүү суурьшсан хоёр дахь хөдөөгийн дүүрэг гэдгээрээ онцлог.

Цар тахлын хорио цээрийн дэглэм Германд ч хатуу мөрдөгдөж, оролцох хүний тоог хязгаарлах, танхимд олон хүн цуглуулахгүй байх, вакцинд хамрагдсан гэрчилгээг үзэж нэвтрүүлэх зэрэг хяналт шалгалт ихтэй ч уулзалтууд амжилттай үргэлжилж байна. Монголын байгаль, өв соёл, ахуйг танилцуулсан бичлэгүүдийг сонирхсон уншигчдын харц, номын ишлэл хэсгийг гадаад хүний аялгагүйгээр цэвэрхэн унших монгол охиныг анхааран сонсож буй байдал, номын зохиогчийн ярианд хөгжин хөхрөлдөх чимээ зэрэг нь уулзалтын уур амьсгалыг дотно болгож байлаа. Германд 20 гаруй жил уран бүтээлээ туурвин, Монгол Улсын үндэсний урлагийг сурталчилж байгаа “Хөх Монгол” хамтлаг Д.Тэрбишдагвын номын танилцуулгыг дэмжихээр Баваарын Инголштадт хотоос хүрэлцэн ирж, морин хуураар нутгийнх нь аялгууг хуурдаж толилуулахад уншигчдын сэтгэл хөдөлж, хөлөө товшин, уухайлан хамтдаа дуулцгаав.

Дэлхийд улам бүр ховордож буй нүүдэлчний өвөрмөц соёл, зан заншил, уламжлал нь герман уншигчдын сонирхолыг ихэд татдаг аж. Тэд Монголд аялахад нөхцөл байдал ямар байгааг лавлаж, заавал очиж үзэх орон юм байна хэмээн сэтгэгдэлээ хуваалцаж байв. Зохиогч Д.Тэрбишдагва өөрийнхөө муруй хурууг хүүхэд байхдаа шуурганд төөрч хөлдөөгөөд тахийж эдгэсэн тухай түүхээ ярьж, түүнийгээ засч, янзлуулах бодол огт төрдөггүй, харин ч “ямарч бэрхшээлд нугарч болохгүй” гэж надад сануулдаг хэмээн өгүүлэхийн зэрэгцээ Монголын байгалийг нүдэнд харагдтал дүрслэн ярив. Монгол хүн эрс тэс уур амьсгалд хэрхэн зохицон амьдарч, буух газар, өвөлжөө, хаваржаагаа сонгох гээд олон зүйлийг байгалиа харан шинжиж шийддэг, шагайгаар мэргэлдэг, хүүхдийг цочиж айхаар ширгэлдэг, төрсөн газраа хөрвөөж, өөрийгөө цэнэглэн эрч хүч авдаг гэж өгүүлэх нь герман уншигчдад содон байгаа бололтой дэлгэцэн дээр гарах богино хэмжээний киноноос нүдээ салгахгүй ширтэх нь олонтаа.

Монгол хүнийг тодотгож, бусдаас ондоошиж, гадаадынхны сонирхолыг татдаг зүйл бол яах аргагүй өвөг дээдсийн маань үеийн үед өвлүүлэн үлдээсэн агуу их өв соёл, уламжлал, зан заншил, түүх юм гэдгийг уулзалт бүр дээр улам илүүтэйгээр мэдрүүлж байлаа.
Цэцгэн дунд нээгдсэн монгол хүний ном

Танус дүүргийн төв захиргаанд болсон уулзалтын дараа Цэцгэн хүрээлэнг зорьцгооё гэж Монголын өргөмжлөлт консул Д.Файл өгүүлэв. Цэцэгсийн хүлэмж, цэцгийн дэлгүүр дотор номын танилцуулга хийж, унших нь өвөрмөц санагдсан төдийгүй олон зуун төрлийн цэцэгсийн анхилам үнэр хамар цоргиж, өнгө бүрийн тансаг өнгө солонгорч, бүх хүний анхаарал төвлөрсөн нам гүнд Т.Одсүрэнгийн үйл явдалдаа тохируулан донжийг нь тааруулан унших айзам хэмнэл танхимыг чимж байлаа. Д.Файл нь Монгол Улсын өргөмжлөлт консулаар 25 жил ажиллаж байгаа бөгөөд Германы Хессен мужийн Парламентын дэд ерөнхийлөгч, мужийнхаа Чөлөөт ардчилсан намын дарга зэрэг алба хашиж байсан нэртэй улстөрч, хуульч хүн юм билээ.

Үргэлжлэл дараагийн дугаарт
Д.Доржпагма
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.