Мэдээ уншиж байна...

2021/11/04 (0) (649)

Монголын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн ФОРУМ-2021

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо энэ сарын 19-нд 3 дахь удаагаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан цар тахал ба эдийн засаг сэдвийн дор ээлжит форумыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ удаагийн форум уулзалтад төрийн байгууллагын төлөөлөл оролцож жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамддаг асуудлын талаар хэлэлцэх юм.

Форум уулзалтад Зээлийн батлан даалтын санЖижиг, дунд үйлдвэрийн газарШударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарНийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ болон Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран зохион байгуулж байна. 

Манай улс 2020 оны 2 сард анхны хөл хорионы үед 4800 гаруй жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид үүдээ барьж байсан. Энэ тоо өсөж байгааг салбарын хүмүүс хэлсээр байгаач төдийлөн төр засаг анхааралдаа авахгүй байсаар 2 жилийн нүүр үзэж байна.  Энэ удаагийн форумаас гарсан шийдвэрийг төр засагт хүргүүлэхээр холбогдох төрийн 4 байгууллагатай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Ерөнхий зохион байгуулагч: Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбоо - ажлын алба: 9904-4075

Хугацаа: 2021-11-19

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0