Сэтгэгдэл 0
Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хурлын Дэд дарга, Ажлын албаны дарга, Тэргүүлэгчид Хурлын хороодын дарга нар өнгөрөгч хоёр өдөр /2021-11-16, 2021-11-17/ Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Баянгол дүүргийн Цагдаагийн 1, 2-р хэлтэс, Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Баянгол дүүргийн татварын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс болон Дүүргийн Эрүүл мэндийн төвд тус тус ажиллалаа.
Энэхүү үйл ажиллагааны зорилго нь:
Энэхүү үйл ажиллагааны зорилго нь:
-Байгууллагуудын 2021 оны ажлын гүйцэтгэл, шинэ оны ажлын төлөвлөлттэй танилцах
-2022 оны төсөв төлөвлөгөөнд тусгагдах шаардлагатай ажлуудыг эрэмбэлэн ангилах
-Ажлын албаны дарга, Тэргүүлэгчид, Хурлын хороодын дарга нарыг нэгдсэн мэдээллээр хангах, төрийн албан хаагчдыг эргэх холбоотой ажиллахад дэмжлэг үзүүлэх
-Ард иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнд учирч буй хүндрэл бэрхшээл, оновчтой шийдвэрлэх арга замын талаар санал солилцох, албан хаагчдын сэтгэгдэл, санаачилгуудтай танилцах.

-Ажилтан, албан хаагчдын ажиллах орчин нөхцөл, ахуй хангамжийн асуудлыг судлах
-2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай холбоотой төрийн албаны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг тайлбарлан таниулах үүрэг чиглэлийг өгсөн.
ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа уулзалтуудыг нээж хэлсэн үгэндээ:
“Баянгол дүүргийн 240 гаруй мянган иргэдийг төлөөлөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон эрхэм төлөөлөгч, тэргүүлэгч, хурлын хороодын дарга та бид аль намын төлөөллөөсөө үл хамаарч, ард иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг дүүргийн харьяа хэлтэс, байгууллагуудын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, иргэдэд ээлтэй, хүртээмжтэй шийдвэр гаргах үүргийнхээ хүрээнд бодит мэдээллээр адил тэгш хангагдах, нэгдсэн бодлоготойгоор, нэг зүг чигт харж ажиллахыг чухалчлан эдгээр уулзалтуудыг хийж байна. Та бид хамтдаа ИТХ-ын байгууллагын үйл ажиллагаанд шинэ жишиг тогтоох ёстой” хэмээн онцолсон юм.
Тус баг маргааш дүүргийн үндсэн хэлтсүүдэд ажиллана.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.