БГД-ийн ИТХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн 7 хоногт харьяа хэлтсүүдэд ажиллаж, 2022 оны төсөв, төлөвлөгөөнд тусгагдах шаардлагатай шийдвэрлэх асуудлуудыг судлан ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд эрэмбэлэн танилцуулахыг үүрэг болгосон юм.
Баянгол дүүргийн татварын хэлтсийн дарга, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ү.Амартүвшин танилцуулахдаа, "Манай байгууллага нийт 5 тасаг, 105 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 2021 оны төлөвлөгөөнд улсын төсөв, нийслэлийн төсөв, орон нутгийн төсөв гэсэн гурван төсвийн орлогыг бүрдүүлж ажилладаг.
2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дүнгээр улсын төсөв 106,6 хувийн биелэлттэй, 51 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 55 тэрбум төгрөгийг төсөвт бүрдүүлсэн байна. Харин дүүргийн төсөв 109 хувийн биелэлттэй” хэмээн онцолсон юм.
Дүүргийн Татварын хэлтсийн ажил үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодруулахад: “Ажлын байрны шинэчлэлийг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай” байгааг дуулгаад, албан хаагчдыг эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамруулах, ажиллах ая тухтай нөхцөлөөр хангах чиглэлд дэмжлэг үзүүлэхийг хүслээ гэж БГД-ийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.