Сэтгэгдэл 0
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлыг зохион байгуулах тухай” ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэгт “Дэд бүтэц ногоон хөгжлийн хороо” болон “Хууль зүй цахим бодлогын хороо”-дын гишүүд хуваагдан ажиллаа.
Уг ажил өнөөдөр /2021.12.13/ өдөр Дэд бүтэц ногоон хөгжлийн хорооноос эхлэн Баянгол дүүргийн 8,19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг СӨХ-үүдээс түүврийн аргаар 8 дугаар хорооны 37а байрны “Дулаан орчин СӨХ”, 23, 23а, 5а, 45а, 45б зэрэг байрны “Нарлаг Таун СӨХ” 19 дүгээр хорооны 55, 56, 57, 62, 63 зэрэг байрны “Бат” СӨХ, 51 дүгээр байрны “Эв нэгдэл” СӨХ, 52 дугаар байрны Хөрш-52, Хөрш-52а СӨХ-үүдээр биечлэн очин үйл ажиллагаа болон баримт бичгийн бүртгэл, дундын өмчийн ашиглаглалтын төвшин, хог хаягдал орчны бохирдол зэрэг талаар бодит байдалтай танилцлаа гэж БГД-ийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.