Мэдээ уншиж байна...

2022/01/07 (0) (583)

Өмгөөлөгч нар өмсгөлтэй болно

Монгол Улсын Өмгөөллийн тухай хуулиар өмгөөлөгч нар шүүх хуралдаанд өмсгөлтэй оролцох тухай хуульчилсан. Ингэснээр шүүн таслах ажиллагааны үеэр өмгөөлөгч нар энгийн хувцастай оролцож байгаа нь нийт өмгөөлөгч нарын мэргэжлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг байх магадлалтай гэнэ. Өмгөөлөгч нар өмсгөлтэй болсноор шударга ёсны тогтолцоонд оролцож, дэмжиж байгааг илтгэн, хуульчид хуулийн дагуу тэгш байдлыг эрхэмлэх мэдрэмжийг төрүүлдэг гэж үздэг байна.

Энэ хуулийн хүрээнд өмгөөлөгчийн өмсгөлийн сонгон шалгаруулалтыг зарлаж, өмгөөлөгч нарын дунд санал асуулга явуулсны үр дүнд олон улсын жишиг, судалгаанд суурилсан, Монголын онцлогт тохирсон  өмсгөлийн эх загварыг Монголын өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлөөс баталсан байна. Ингэснээр манай улсын өмгөөлөгч нар дэлхийн бусад орны өмгөөлөгчидтэй адил  шүүх хуралдаанд өмсгөлтэйгөөр оролцохоор боллоо. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0