Мэдээ уншиж байна...

2022/02/16 (0) (223)

Сарын бүрийн 1-нд согтууруулах ундаа зарахыг хориглосон шийдвэрийг хүчингүй болголоо

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ сарын 14-ний өдөр захирамж гаргаж, Сар бүрийн нэгний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон байна.

Тус захирамжид "нийслэлийн нутаг дэвсгэрт сар бүрийн 1-ний өдрийн 00:00 цагаас 2-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан үйл ажиллагаандаа Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7, 8 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9,2 дахь хэсэгт заасан хориглолтыг чанд мөрдөж ажиллахыг ААН, байгууллага, иргэдэд үүрэг болгосугай" гэжээ. 

Мөн "Цагийн хязгаар тогтоох тухай" Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/504 тоот захирамжийн 2 дугаар зүйлийг хүчингүй болгов. Ингэснээр зориулалтын байртай ресторан, баар, кафе 05:00 цаг хүртэл, зориулалтын байртай дэлгүүр, хоолны газрууд 24 цагаар ажиллах боломжтой болж байна.

 
 

 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0