Мэдээ уншиж байна...

2022/03/10 (0) (285)

Москва-Улаанбаатар чиглэлийн нислэг тодорхойгүй хугацаагаар зогслоо

АНУ-ын Сабер системийг ОХУ-ын компаниуд зорчигч бүртгэлд ашиглахыг хориглосон тул Аэрофлот компани 2022 оны гуравдугаар сарын 09-ний өдрөөс олон улсын бүх нислэг, түүний дотор Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээ тодорхойгүй хугацаагаар зогсоож байна.

Мөн Аэро Монголиа компанийн давхар даатгагч дотор Английн компани хувь оролцоотой байдаг учраас даатгалын асуудлаа шийдтэл 2022 оны гуравдугаар сарын 09-нд ОХУ-ын Эрхүүгийн чиглэлийн нислэгээ хийгээд түүнээс хойш зогсоохоор болжээ гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0