Мэдээ уншиж байна...

2019/10/15 (0) (1824)

Ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Өнөөдөр /2019.10.15/ УИХ-ын 6 ажлын хэсэг хуралдана. Тэдгээрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг хүргэж байна.


  • Гэр бүлийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг 10.00 цагаас “Их Эзэн Чингис Хаан” танхимд;
  • Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, санал, дүгнэлт гарган, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын авто зам, явган хүний гарц, аюулгүй байдалтай Өргөдлийн байнгын хорооны гишүүд Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт 10.00 цагаас ажиллах;
  • Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүний тус тус өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсан найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Улсын Их Хурлын даргын 2019 оны 199 дүгээр захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх, судлах” ү

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0