Мэдээ уншиж байна...

2022/03/31 (0) (620)

“ЖИГА” био ашигт бактерийг хэрэглэгчид онцолж байна

Зөвхөн Улаанбаатар хот төдийгүй аймгийн төв зэрэг суурин газарт хөрсний бохирдол жил бүр нэмэгдсээр байна. Урин дулаан цаг ирж буй энэ үед хөрсний бохирдол гэр хороололд амьдарч буй айл өрхийн хувьд хамгийн их тулгамдсан асуудлын нэг болдог. Иймд нүхэн жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдлыг шийдэх үр дүнтэй нэг шийдэл болох “ЖИГА” био ашигт бактерийн тухай мэдээллийг хүргэж байна.

“Жига” био ашигт бактер нь нүхэн жорлонгийн үнэрийг 7-10 хоногийн хугацаанд дарахаас гадна органик нэгдлийг задалж, лагийн хэмжээг 60 хүртэлх хувиар багасгадаг бүтээгдэхүүн аж. Үүнээс гадна нүхэн жорлонд агуулагдаж буй өвчин үүсгэгч бактерийг дарангуйлж хөрсийг нөхөн сэргээх үйлчилгээтэй юм байна.



“Жига” био ашигт бактерийг нүхэн жорлонд хийж хэрэглэхээс гадна гахай, шувуу, үхрийн фермерийн байранд болон адууны жүчээд цацаж ариутгах шивтэр дарах байдлаар хэрэглэж болох нь ээ. Мөн төвлөрсөн дэд бүтцээс алслагдсан амралтын газар, жуулчны бааз, уул уурхайн кэмп болон зуслангийн айлууд сефткэн 00 болон нүхэн жорлондоо хийж хэрэглэхэд нэн тохиромжтой аж.

“Жига” био ашигт бактер нь таван литрийн савлагаатай Улаанбаатар хотын есөн дүүрэг болон бүх аймагт худалдаалагдаж байгаа юм байна. Хэрэглэгччид захиалга өгөхийг хүсвэл “JIGA ЖИГА” гэсэн пэйж хаяг болон 9099-5056 гэсэн дугаар руу холбогдож захиалга өгвөл гэрт тань үнэгүй хүргэж өгөх нь ээ.

Энэхүү таван литрийн савлагаатай ашигт бактерийг ус болон бусад зүйлтэй хольж найруулахгүйгээр тухайн нүхэн жорлонд нэг дор бүгдийг нь хийж хэрэглэх юм байна. Анхаарах нэг зүйл бол уг бүтээгдахүүгийг хийснийхээ дараа дор хаяж 10 хоногийн хугацаанд саван, шампунь, угаалгын нунтагтай усыг тухайн жорлондоо асгахгүй байх шаардлагтай гэнэ. Саван, угаалгын нунтаг зэрэг нь химийн найрлагатай учраас органик задралыг удаашруулах, улмаар бүтээгдэхүүний үр дүнг багасгах сөрөг талтай юм байна.  

“Жига” био ашигт бактер нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээс гадна нийгмийн шаардлагаар үйлдвэрлэгдэж буй аж.

Үүнийг ялангуяа дулааны улиралд хэрэглэвэл ялаа шумуул, өт, хорхой шавж үрждэггүй онцлогтой гэнэ.




Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0