Мэдээ уншиж байна...

2022/06/16 (0) (369)

Олон улсын уул уурхайн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцлоо

УУХҮ-ийн сайд Г.Ёндон 2022 оны зургаадугаар сарын 14-ний өдөр Олон улсын уул уурхайн сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцлоо.

Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь “Хүлэмжийн хийн ялгарлыг цэвэр 0 болгоход уул уурхайн гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд явагдсан ба Парисын хэлэлцээрийн дагуу дэлхийн улс орнууд 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг шууд болон шууд бус хэлбэрээр тэглэх зорилгодоо хэрхэн хүрэх, үүнд уул уурхайн салбарын оруулах хувь нэмрийн талаар чөлөөтэй ярилцаж санал бодлоо солилцлоо.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, ногоон эдийн засаг, ногоон эрчим хүчний шилжилттэй холбогдуулан цаашид метал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байна. Манай улсын хувьд цаг уурын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа дэлхий нийтийн хүчин чармайлт, түүн дотор хүлэмжийн хийн ялгарлыг цэвэр тэг болгох чиглэлд уул уурхайн салбарын тэргүүлэгч институциуд, компаниудын зүгээс гаргаж буй санал санаачилга, алхмуудыг анхааралтай ажиглаж байгаа” гэдгийг тэмдэглэн хэлсэн байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд NEWMM.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл 0